1202-он Тэмүжин наймантай байлдаж мөхөөв. Жамух үхэв. 1205-он Тэмүжин анх удаа тангудруу довтлов. 1206-он Тэмүжин монголыг нэгтгэж,Монгол улсыг байгуулан Чингис хаанаар өргөмжлөгдөв. 1207-он Монгол 2 дахь удаагаа Тангудыг дайлж олгой хотыг сүйтгэв. Зүчи ойн ирэгдийг номхотгон дагуулав. 1209-он Монгол 3 дахь удаагаа Тангудыг дайлав. Тангуд татаар эм бэлэглэж найрамдахыг хүсэв. Уйгур Хар Киданы толгойлогчийг алаад монголд дагаар орж харъяалагдав. Алтан улсад Вэй ван ширээнд суув. 1211-он Монгол,Алтан улсын хооронд үнгэн давааны тулалдаан болов. Монгол цэрэг цавчаал боомтыг эзлэн авсан ба түрүүч нь Жундүд хүрэв. Хүчүлүг хар Киданы эрхийг гартаа авав. Харлуг Монголд буун өгөв. 1212-Алтан улсын уулын арын бүх мужийг эзлэн авч Дунжинг эзлэв. 1213-Монголчууд Алтан улсын 80 гариу муж хотыг эзлэн авав.
1214-Тангуд улс Өмнөд сүн улстай Алтан улсыг дайлхаар хэлэлцэн тохиров. 1215-Монгол цэргүүд Жундүг эзлэв,862 хот балагсыг эзлэв, Таофүг шахав.1217-он Чингис хаан мухлайд тайш цол хүртээн Алтан улсыг дайлах цэрэг удирдуулав. Сүбээдэй Мэргид аймгийг мөхөөж,ах дүү худу нарыг лав. 1218-он Молнголын худалдаачин ,элч нарыг Хорезмд алав. Чингис хаан баруун зүг аян дайн хийхээр болов. Зэвийг илгээж Хар Киданыг дарав. Хүчүлүгийг хороов. 1219-он Чингис хаанбаруун зүгийн аян дайн эхлэв. 1220-он Монгол цэрэг Отрар, Бухар ,Самарканд эзлэв. хоризмиг Султаан орхин зугтааж,Каспин тингисийн арал дээр очсон ба тэндээ өвчнөөр үхэв. 1221-он Монгол цэрэг Ургенч зэрэг хотод цөмрөн оров. 1222-он Чингис хаан хорезмыг сөнөөв. 1223-он Зэв,Сүбээдэй нар орос, хивчаанийн холбоот цэрэгтэй Калка гол дээр ширүүн туладав. 1225-он Чингис хаан тангууд улсыг далаар мордих үедээ морьноосоо унаж бэртэв. 1226-он Монгол цэрэг Тангуд, Шажоу,Сүжоу,Ганьжу зэрэг газрыг эзлэв. 1227-он Чингис хаан Жунсинфүг дайрхаар цэрэг үлдээж өөрөө цэрэг авч Жишижоуг довтлож Алтан улсын хилд нэвтрэв. Чингис хаан өвчнөөр Чиншуйсяньд таалал төгсөв. Тангуд улс мөхөв
No comments:
Post a Comment